...
...

МУГЖ И.Одончимэгийн мөрөөдлийг биелүүлсэн “сайн ах” хэн бэ...

Монголын урдаа барьдаг эмэгтэй жүжигчдийн нэг гэгдэж буй алаг нүдэн Одноог танихгүй хүн ховор. Хүүхэд шиг цоглог инээд, хөөрхөн нүдээрээ үзэгч фэнүүдээ уярааж яваа МУГЖ И.Одончимэг хошин урлагийн тайзнаа том охинтойгоо хамт тоглож эхэлсэн. Олонд танигдаад удаагүй байхдаа жүжигчин залуутай гэр бүл болж, хөөрхөн охиноо төрүүлсэн ч төд удалгүй хоёр тийш болсноор барахгүй 20 гаруй жил ганц бие явсан гэдэг.

Харин дөч гарсан насандаа өөрөөсөө 16 насаар дүү залуутай ханилан хэнз үрийн зулай үнэрлэсэн тэрбээр туулж өнгөрүүлсэн амьдрал хийгээд тус дэм болж явсан ачит хүмүүсийнхээ талаар нэгэн хэвлэлд ийн ярьж байжээ.

"Анхны хүүхдээ төрүүлэх үед зах зээлийн нийгэм их хэцүү байсан. Тухайн үеийн миний мөрөөдөл бол хүүхдийн тэрэгтэй болоод хүүхдээ түрээд явах юмсан гэж их мөрөөддөг байлаа. Аав, ээжээсээ нууж сайхан амьдарч байгаа гэж хэлдэг байсан ч, амьдрал үнэндээ хэцүү байдаг байсан. Яг энэ үед МУГЖ Ц.Төмөрбаатар ах минь манай гэрт хүүхдийн тэрэгтэй ирж, намайг үнэхээр их баярлуулж байсан нь одоо хүртэл сэтгэлээс гардаггүй юм" гэжээ.

Юутай ч өдгөө хүртэл хамтран уран бүтээл хийж амьдралын гэгээлэг дурсамжаар дүүрэн байгаа чадварлаг жүжигчид маань ийнхүү бие биенээ баяруулж байсан сайхан түүхтэй гэнэ лээ.

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • охинтойгоо суулгавал зүгээр юм биш үү ээж нь юм шиг харагдаж байна

  • эд одоо ичидэггүй юм уу 16 нас гэдэг үе мултараад ээж хүү гэсэн үг ш дээ хичнээн жил онигоонд орж амьдардаг юм ядаад арай нам гүм бай л даа сэжгийн бархүү залуу хүн байж мөнгө харсан хэрэг үү хайр байлаа гээд яахав эхнэр чинь 50 гараад цэвэршээд ирнэ тэр үед нь чи бага эхнэр авах уу тэгээд бас олонд нөлөөтэй танил гээд байх бүдүүлэг биш үү

  • эд одоо ичидэггүй юм уу 16 нас гэдэг үе мултараад ээж хүү гэсэн үг ш дээ хичнээн жил онигоонд орж амьдардаг юм ядаад арай нам гүм бай л даа сэжгийн бархүү залуу хүн байж мөнгө харсан хэрэг үү хайр байлаа гээд яахав эхнэр чинь 50 гараад цэвэршээд ирнэ тэр үед нь чи бага эхнэр авах уу тэгээд бас олонд нөлөөтэй танил гээд байх бүдүүлэг биш үү

  • Хөөлхөн юмаа тэр зулзаганууд нь

Онцлох мэдээ