...
...

“Бяцхан мисс-2016” улсын уралдаант тэмцээн болж байна

Жил бүр уламжлал болгон зохиогддог ирээдүйн тайз, дэлгэц, урлагийн оддыг төрүүлэх зорилготой “Бяцхан мисс-2016” улсын уралдаант  тэмцээнийг 14 дэхь жилдээ  амжилттай зохион байгууллагдаж байна.

Тус тэмцээн таны охины, тань шавийн нууцлагдмал авьяасыг нээж, тайз дэлгэц, урлагийн алтан тайзнаа хөл тавихад тусалж дэмжин ирээдүйд өөртөө итгэх итгэлийг төрүүлэн, алсын харааг нь тодруулах зорилготой юм.

“Бяцхан мисс 2016” Улсын уралдаан тэмцээн нь уламжлал ёсоор  3 үе шаттайгаар явагддаг. Анхан шатны шалгаруултаас үлдсэн оноогоор дүгнэж, хамгийн өндөр оноо авсан 42 охидыг дараагийн шатны тэмцээнд оролцуулдаг. Хоёрдугаар шатны шалгаруултанд үлдсэн охидыг тусгай программын дагуу бэлтгэлд хамруулж, Гала концертын тоглолтын хэлбэрээр 2, 3-р шатны тэмцээнийг нэг өдөр явуулж,  шүүгчийн өгсөн онооны нийлбэрээр шалгарсан 9 охин эцсийн шатны тоглолт буюу “Бяцхан мисс 2016” оны мөнгөн титэмийн төлөө өрсөлдөх юм. Тэгвэл яг одоо Бяцхан мисс 2016” улсын уралдааны гала тоглолт Монголын хүүхдийн ордонд болж байна.

Хоёрдугаар шат:

Хос дуу /сонгож авсан монгол дуу/
Бүжиг
Асуулт хариултын тэмцээн “Хичээлийн программ болон IQ асуулт”
Жүжигчилсэн тоглолт /үлгэрийн сэдэв багаар гэрийн даалгавар/

Гуравдугаар шат: “9 охин”

Гадаад дуу
IQ асуултууд гэсэн шалгаруулалтаар явагдаж байна.

"Бяцхан мисс- 2016" тэмцээний  тэргүүн мисс " Мөнгөн титэм" эзнээр тодрох юм.

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ