...
...

Нэр дэвшигчдийн сурталчилгааны гарц нь САЙТ боллоо

2016 оны УИХ-ын  болон Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгууль удахгүй болох гэж байгаатай холбогдуулан сонгуулийн сурталчилгааны 18 хоногт   хэрхэн өөрийгөө сурталчлах  вэ гэдэг асуудал нэр дэвшигчдийн хувьд толгойны өвчин болоод байна.

Товчхондоо, Сонгуулийн хуулиар телевизээр явуулах сурталчилгааг эфирийн цагаар, сонинд гарах сурталчилгааг хэвлэлийн хуудсаар  хэмжин хязгаарласан бол харин цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу  сайтуудад гарах сурталчилгаанд хэмжээ, хязгаар тогтоогоогүй байгаа юм.

Тодруулбал, сонгуулийн сурталчилгаанд радио, телевизийг ашиглах тухайд Сонгуулийн тухай хуулийн 82.5-д сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байна  гэж заажээ. Энэ нь тухайн телевизийн хоногийн нийт эфирийн цагийн зөвхөн нэг цаг буюу /60 минут/ л сурталчилгаанд зарцуулагдана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл тус хуулийн 82.6-д зааснаар Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчид ногдоно.

Үүнээс харвал өдөрт нэг телевизээр дээд тал нь 15 минут л сурталчилгаагаа цацуулах боломж олдож байгаа юм. Гэвч нэр дэвшигч бүрт  телевизийн эфирийн цаг амар хялбар олдох зөөлөн самар биш. Ингэж хэлэхийн учир нэр дэвшигчид дээрх цагийн хязгаарт амжин, өрсөн байж эфирийн цаг авна гэдэг “өвсөн дундаас зүү олох”-той л агаар нэг ойлголт юм. Нөгөө талаас зарим нэр дэвшигчдийн тухайд сурталчилгаандаа зарцуулах хангалттай мөнгө санхүүтэй ч биш. Итгэлээрээ, сэтгэлээрээ  нэр дэвшиж яваа нөхдүүдэд "Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевиз сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй  байна" гэж заасан нь ийн хэлэхэд хүргэж байгаа юм.

Харин Сонгуулийн хуулийн 83-р зүйл. Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулах гэсэн зүйлийн 83.4–рт “Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурьдана” гэж заажээ.  Ингэхдээ, нэр дэвшигчид өөрийн нэр болон сонгуулийн штаб  /тухайн нэр дэвшигчийн харьяалагдах улс төрийн намын штаб байж болох/-ыг зөвхөн дурьдаад сурталчилгаагаа чөлөөтэй явуулж болох ба  телевиз, сонинд  хуульчлан заасан шиг ямар нэгэн цензурыг  цахим хэлбэрээр сурталчилгаа явуулах тухайд заагаагүй  байгаа юм.

Тэгэхээр нэр дэвшигчдэд арай ээлтэй сурталчилгааны талбар нь сайт болжээ.

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ