...
...

Жүжигчин Золоо хувийн амьдралаа дэлгэхийг хүссэнгүй

“Маск” продакшнд харьяалагддаг жүжигчин Г.Золзаяа "Наран" их дэлгүүрийн 4-р давхарт байрлах “Zolo’s hair and beauty salon” салоныхоо нээлтийг 2014 онд хийж байв.

Тус салоноо Америкт өссөн Учрал хэмээх найз залуутайгаа хамтран хоёр талын гэр бүлийнхний дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж салоны нүүр царайгаар жүжигчин А.Гэрэлцэцэгийг сонгож байсан юм.

Харин жүжигчин бүсгүй өчигдөр UBS телевизийн "City Night" шөнийн хөтөлбөрийн зочноор уригдсан бөгөөд өөрийнхөө салоноор 100 мянган төгрөгний үйлчилгээ авах эрхтэй азтаныг нэвтрүүлгийнхэнтэй хамт шалгарууллаа. Азтан 0-50 хүртэлх тооноос дурын тоогоо бичих байсан бол Золоо 25 гэсэн тоог сонгожээ. 2356 хүн азаа туршсанаас хамгийн эхний үзэгч О.Очгэрэл гэсэн хаягтай бүсгүй тодорсон юм.

Жүжигчин бүсгүй нэлээд буурь суусан мэт харагдсан төдийгүй хувийн амьдралынх нь талаар асуусан асуултанд хариу өгөхөөс эрс татгалзав.

Түүхэн кинонд дүрээ мөнхлөх хүсэлтэй залуу бүсгүй гоо сайхны мэс засалд ороогүй гэдэг ч түүнийг хамраа өндөрсгөсөн гэж цуурдаг. Харин үс залгуулснаа тэрээр шууд нэвтрүүлгийн үеэр нуусангүй.

Жүжигчин Б.Тамиртай ханилаад салсан нь өнөө ч амны зугаа болон яригдсаар л байдаг. Тэдний хайр сэтгэлийн гэрч болсон охин нь өдгөө зургаан нас хүрчээ. Сүүлийн үед Золоог Учралаасаа салж “Нарантрейд”-ийн Болдхэтийн хүү Аргунтай болзох болсон тухай хэвлэлүүд шуугих болсон билээ.

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ