...
...

ГТЕГ:400 саяын азтан болсон" гэж хоёр хүний өргөдөл ирсэн нь үнэн

НӨАТ-ын сугалааны супер азтан буюу 400 саяын эзэн тодорсон тухай мэдээлэл гараад буй. Гэхдээ 400 саяын хоёр ч азтан тодорсон гэж байгаа. Иргэн С.Алтанзул, Н.Цээпил нар нь өөрсдийгөө азтан болсон гэж Гааль татварын ерөнхий газар өргөдлөө өгсөн гэж байгаа юм. Тэгвэл энэ мэдээлэл хэр бодитой эсэх талаар тодруулахаар Гааль татварын  ерөнхий газрын (ГТЕГ) Олон нийттэй харилцах албаны мэргэжилтнээс тодрууллаа.

-400 саяын азтан тодорсон гэдэг үнэн үү?

-Манай дээр өнгөрсөн долоо хоногт нэг өргөдөл, өчигдөр бас нэг өргөдөл ирсэн. Үндсэндээ 400 саяын азтан болсон гэсэн хоёр ч хүн хандсан гэсэн үг.

-Танайхаас шалгаж эхэлсэн үү. Мэдээж нэг л хүн азтан болох ёстой биз дээ?

-Манайхаас дотоод журмынхаа дагуу шалгалт хийгээд эхэлсэн байгаа. Удахгүй шийдэгдэх байх.

-Хэзээ шалгаж дуусах бол?

-Ирэх долоо хоногт шийд нь гарах болов уу. Тухайн үед нь дахиад тодруулж асуугаарай гэв. 

С.Баяр

Эх сурвалж Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • НӨАТ-н хуулийн хэрэгжилт, сугалааг Төрийн өмчит компаниар хариуцуулж байгаа, НӨАТ төлөгчийн бүх мэдээлэл энэ компанийн мэдэлд өгсөн гэж үнэн үү. Төслийн нэгж, түүний ажилтнууд төрийн албан хаагч биш байхад хууль, эрх зүйн ямар үндэслэлээр ГТЕГ-ыг төлөөлж ажиллаад байнаа.

  • үнэн л байгаасай

Онцлох мэдээ