...
...

Эбигийн дайн #2 буюу Женког золигт гаргах Элбэгдорж

        Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөрийн хөтөлбөртөө “Улс төржилт, талцлыг багасгаж, бүтээх, үйлдвэрлэх, хийхийг чухалчилна. Шударга ёсонд суурилсан эв нэгдлийг бэхжүүлнэ” хэмээн амласан байх юм. Бусад нь юу юм гэхээс энэ амлалтаа тэр биелүүлж чадсангүй. Чадахгүйгээр барахгүй бүр өөрөө эсрэг үйлдэл олон ч хийх шиг. Яахав цаг үе, бусад хүмүүсийн бодол санаа тэр бүрий түүний хүссэнээр байсангүй гэж цагаатгаж болно. Гэхдээ хариуцлага алдсаныхаа төлөө шийтгэл амсдаггүй улс төртэй Монголд цагаатгал яриад ч яах билээ. Ц.Элбэгдоржид уг нь давуу тал олон бий. Гадаад ертөнцөд түүн шиг нэр хүндтэй хүн байхгүй. Гадаад ертөнц буюу барууныханд нэр хүнд сайтай байгаа нь эсрэгээрээ манай Орос, Хятад хоёр найзад таалагдахгүй нь ойлгомжтой. Ерөнхийлөгч этгээд хэн байх ёстойг тэр уг нь үлгэрлэн үзүүлэх ёстой байлаа. Бид түүнээс өмнөх гурван этгээдээс нь энэ албан тушаалын тухай ойлголтыг бүрэн гүйцэд авч чадаагүй. Гэтэл одоо Ерөнхийлөгчийн албан тушаал “Шударга бусын хонгилд” хэн нэгнийг чихэж орхидог алба юм байна хэмээн харагдаж эхэллээ. Магадгүй тэр үнэний талд зогсож түүнтэй дайтагч нар “Эх орны” эсрэг муйхарлан зүтгэж байж болох л юм. Хамгийн бүр хамгийн харамсалтай нь үнэн худлыг ялгах цаг хугацаа “Тусгаар Монголд” цөөхөн үлдсэн мэт “цөвүүн” санагдаж байна.

Эби ба Женко

        “Нөхөрлөл яаж эхэлсэндээ биш, найзалж яваад яаж дууссандаа гэж үг байдаг. Улс төрийн нөхөрлөлд бол энэ дууны үг огт хамаагүй юм шиг. Нэг цагт намын нөхөд, журмын найзууд байсан хүмүүс өстөн дайсан болохыг Монголын улс төр олон харуулсан. Баттулга болон Элбэгдорж гэх хоёр хүн дотно найз биш юм аа гэхэд дайсан байгаагүй нь лавтай” хэмээн хоёрхон сарын өмнө энэ хоёрын тухай бичиж байлаа. Тэр цагт дайны гал нууцлаг, дайны сэжүүр Б.Батзаяагийн баривчилгаа төдийхөн байсан. Харин өнөөдөр энэ бүх үйл явц дэндүү хурц, нүдэн дээр ил өрнөж байна. Ц.Элбэгдорж Х.Баттулгын “нүүрсчдийн нам” хэмээн нэрлэгдэгсдийн талд зогсож байгаа бололтой. Төмөр замаас идсэн уусан “Но” Женко-д бий хэмээн “томчуудын” ярьдагт үнэний ор бий биз. Магадгүй тэр “но” дээр нь дөрөөлөөд нэг мөр явуулах хүсэлтэй бизнес эрхмүүдийн төлөвлөгөө Ц.Элбэгдоржийн гараар биеллээ олж байна уу? Сар орчмын өмнө нялх биетэй ээжүүдийг үүр шөнөөр баривчлах үед нь Х.Баттулга “Эрчүүдийг нь чадахгүй болохоороо хүүхнүүдээр оролдож эхлэлээ” гэж мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр бүр саяхан Х.Баттулгаар өөрөөр нь ч оролдож чадна гэдгээ тэр харуулаад авлаа. Дайны ашиг сонирхол Ц.Элбэгдоржийн хувьд Х.Баттулга гэх эрхмийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадахгүй болгох, харин Х.Баттулгын хувьд Ц.Элбэгдорж, “Энержи Ресурс”-аас Тавантолгойг “Аврах” юм. “Аврах” ажиллагаа нь үнэхээр эх оронд хэрэгтэй үгүй нь ч бас тодорхойгүй. Гацааж гацааж байгаад “царцаамаг” үлдээдэг түүх Женкод өөрт нь ч бас бий. Ц.Элбэгдоржийн Женког төрийн эрхэнд гаргахгүй гэсэн бодлого Женкогүй л бол Тавантолгойг атгаж авах гээд байгаа “Том бүлэглэл”-ийн хүсэлтэй яв цав нийцэж байна. Тулааны эхнээс Ц.Элбэгдорж давуу талаа олон ашигласан. Түүний давуу талуудыг З.Энхболд “...Би хэнийг томилдог вэ? Хэнийг ч томилдоггүй” хэмээн маш ойлгомжтойгоор хэлсэн. Би хэнийг ч томилдоггүй, томилдог хоёр нь Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр хэмээн маш ойлгомжтой тайлбарлаад өгсөн. Тэгэхээр З.Энхболд улс төрийн ертөнцөд өрнөж байгаа баривчилгааг өөрөөсөө түлхэхдээ эзнийг нь заагаад өгчихсөн гэж хэлж болно. Х.Баттулгад нэг нээнтэглүүлэх шалтаг байгаа болоод л энэ баривчилгаануудын ард хэн яагаад байгааг тодорхой баримттай хэлж чадахгүй байх шиг. Харин Ц.Элбэгдорж тамга хөзөр атгасан бололтой. Тэр хуульгүй мэт засаглаж чадахгүй. Хууль ашиглаж ял оноох болно. Хуулийн дагуу “аавын хаалга” татах магадлал ч Женко гэх эрхэмд байгаа бололтой.

         Яг үнэндээ өчнөөн олон луйвар хийсэн, идсэн уусан хэргийг хэн ч илрүүлдэггүй, мөрдөж шалгадаггүй. Олон түмэн М.Энхболд Бадамжунай нарыг газрын наймаачин, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг авилгачид хэмээн цоллодог хэдий боловч хэн нэгэн тэднээс эрүү үүсгэж, ядахдаа ганц мэдүүлэг авч байсан түүх үгүй. Н.Энхбаярыг эс тооцвол хэнийх нь ч ажил дээр тусгайгийн гучин залуу дайрч ороогүй. Тэгэхээр энэ бол нэгжлэг нэртэй улс төрийн баривчилгаа гэдэг нь маш тодорхой харагдана. Н.Алтанхуяг ирэх сонгуулийн үр дүнд тоглоомын засгийн газар гарна гэсэн. Тэгэхээр тоглоомын засгийн газар Монгол улсын нутаг дээр байгуулах хүсэл сонирхолтой улс нь мэдээж БНХАУ юм. Тавантолгойн дуулиан дундуур, улс төр тогтворгүй нөхцөл байдал дунд толгой нь эргэсэн манай хэдэн улс төрчдийг хэрхэн яаж залж өөрсдийнхөө гар хөл болгох ухаанаа Хятад найз нар маань маш сайн нэрж чадна. Мөнхийн хөрш гэж байдаггүй. Хүчирхэг нь нэгнээ залгих хүсэлтэй байдаг нь оршин амьдрахуйн хууль. Тэгэхээр энэ хуулийн дагуу боломж л олдвол биднийг бүү хэл бүх дэлхийг залгих гэсэн аварга хөршийнхөө атганд орчихгүй л юм сан. Иргэн хүний хүсэлд Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр хоёулаа бүрэн бүтэн улс орондоо зүтгэж байвал, ядахдаа ингэж дайтах хэмжээнд хүрэлгүйгээр хэрэлдэж уралдаад ч болтугай санал зөрөлдөж л байвал аятайхан санагдах юм. Монголд хууль хүчтэй байгаа гэдгийг, шударга ёс ялдаг гэдгийг энэ бүхний эцэст нэг харах юм сан.

С.Амаржаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (42)
  • Эби Миеэ нэг нам нэг хvн болсон. Та нар ойлгохгvй л байна даа. Т /З тавихад МАНАН- ын бvлэглэлиййн эрх ашиг хендегдсен тул Т-З ийн санхvvжилт зогсож гацсан. Баттулга ард тvмнийхээ талд байсан.

  • ЭБИ-Г ОВОО ГАЙГҮЙН БАЙХ ГЭСЭН ЧИНЬ МИЕЭ ЭНХБОЛД НАРЫН НҮҮРСЧИДТЭЙ НИЙЛЭЭД УЛСАА ХУДАЛДСАН ХҮҮР ЮМ БИЛЭЭ

  • Миний хувьд Баттулга гуайг хорино уу байна уу хамаагүй хайран цаг хугацаа алдагдсан боломж гэж харамсаж байна бид төмөр замаа тавьсан бсан бол ингэж ядрахгүй байлаа. Женкод оросууд заналхийлсэн байхоо тэрнээс юу гэж тэгэж улсаа хорлохыг хүсэх вэ. Арай ч мөнгө олох гэж тэгэхгүй байх.

  • Elbegeeg avilgatai temtseh geheer humuus yagaad durgui bdag yum boloo!! Huurhii hirendee l temtseh geed bgaa yum bugd l luivarchid yadaj negiig ni ch gsn ilruuleh heregtei ajil uildveriin park baiguulna gej ih mungu idsn iig ni tuluuleh heregtei Jenks goor!!!

  • Энхбаяр Баттулгыг ч шалгаж болно ОТ ТТ н гэрээгээр олон ч эрдэмтэн гишууд Баярцогт Зоригт Сайханбилэг газраар ард тумэн Энхболд Бадамжунай гээд л олон хунийг тооцоо баримттай их бичдэг шалгадаг хуулийнхан ч байхгуй байгааг хун бухэн яридаг Шударга гэдэг уг унэн бол бугдийг нь аль хэдийн шалгах Байсан

  • jenko hohirloo baragduul. Tumur zam hoishluulj hogjil uhraasan sdak

  • Хүн шургасан юм бичжээ,арчаагүй пи зда

  • Вор должен сидеть в тюрьме гэёэн сайхан орос хэллэг бна

  • ЭЛБЭГЭЭ ОЛНЫ ХҮЛЭЭЛТИЙГ УРВУУГААР АШИГЛАЖ ШУДРАГА ЁСЫГ ЭСРЭГЭЭР НЬ ХИЙЛЭЭДЭЭ. ХҮН БҮХНИЙ МЭДДЭГ, УБ ХОТЫН ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ,СУРГУУЛИЙН ГАЗАР, НОГОН БАЙГУУЛАМЖИЙГ БҮГДИЙГ НЬ АВИЛГАЛДСАН М.ЭНХБОЛД,ЖУНАЙ НАРААС ӨГСҮҮЛЭЭД ЛИЦЩНЗИЙН СҮ, ТЕНДЕРИЙН ХҮРЭЛБАААТАР ГЭХЧЛЭН ГАЗАР ДААШГҮЙ АВИЛГАЧДЫГ ХАМГААЛТАНДАА АВААД УЛС ТӨРИЙН ӨРСӨЛДӨГЧДӨӨ НАМНАХДАА ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ХҮРТЭЛ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ШҮҮДЭЭ. ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨР ДЭЭР БУУНА. ТҮҮНД НЬ ТУСАЛСАН САЙХАНБИЛЭГ,БАЯРЦОГТ,Г.БАТХҮҮ НАР ХАМТДАА ҮЙЛЭЭ ЭДЛЭХ ЁСТОЙ

  • Яагаад Баттулгыг шалгаж бхгуй гэж иргэн бур хуулийн емне эрх тэгш бх естой.Эби энэ 2 харьцаа энд ямар хамаатай юм бэ тэнэгтэж бхаа боль.Шалгах естой бол шалга

  • Eniig bichsen hun mongol hun bish. Lalariig olj alnàa

  • Novsh min chi hen yum.

  • Mongolchuudiig hoorond n muudaltsuulan taltsuulah gsn gadnii humuus setgegdel bicheed baigaag anzaaraarai humuusee

  • Bayartsogt metee chadahgui baij Battulgiig oroldohoo Boliochee . Manaihan ch gesen offshorchdiig shalgaach gej shaardaj chadahgui l bgaa bizdee

  • Boliochee xumuusee battulga chn mongold zunduu yum xiisen xunshdee muu ch gesen yu ch xiigeegui mash olon luivarchid bgaa

  • battulgaa chi zugeer l ochiod shalguulchihldaa.ingej jujigleeed hereggui shuu dee, tiim l eh oronch hulgai hiigeegui yum bol neree tseverleed avaa.

  • http://www.theguardian.com/uk/2013/apr/03/offshore-secrets-owners-unmasked?CMP=share_btn_fb

  • Battulgaa mongolchuud chamaig demjij bna.

  • 280 says dollaraa awya jenco sdakaa. Bid yadaj l oluulaa huwaaj awaya. Ard irged

  • Battulga jinhene nowsh. Elbegdorj Ch nowsh.

  • xujaagiin uabuulga ebee guai xagalj duucaxgyimaa buuxaacaa omno vxer buugaa tabina daa

  • баттулга гэж дээрэмчнийг та нар мэдэхгүй л байна даа Шудрага ёс тогтоох зам их саад тотгортой учирч байгаа юм байна. Гэхдээ энэ бүхэн эхлэл нь байгаасай өшөө цааш явах хэрэгтэй шантрах хэрэггүй угаасаа цаг хугацаа өөрөө үнэнийг шүүнэ бүү шантраарай энэ сүргийн сэтгэлгээтэй хонинууд хамаагүй

  • 2 хон сарын өмнө юу гээд байлаа. та хэлсэн амандаа хүрэж чадаагүй учир ард түмэн чамайг оймс той нь байтугай ачих л байх да . шүлсээ савируулсан лалараа

  • шууд хятадын колон болчихьё яршиг, нялуунаас шулуун нь дээр ЭМ СИ ЭС гуай

  • эрх мэдэл чиний гарт байна гэж бодож байгаа бол мөрөөд тогдороо, чамайг хөлнөөс чиь дүүжлэх цаг ирнээ.

  • элбэгдоржийг нэг мөсөн огцоруулах хэрэгтэй байна. Ямар хуулийн үндэслэл байна.

  • Элбэгдоржийг нэн даруй огцруулцгаая Монголчуудаа!!!

  • Баттулгыг дэмжиж бна Элбэгийг бодвол жаахан ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэй хүн шүү ядаж монгол хүн

  • овоо босгоогүй бол шаазгай суухгүй шалгуулахаас яагаад айгаад байгаа юм бэ төрийг битгий доромжлоод байгаарай

  • Монголчууд бид хоорондоо хагаралдан тэмцэлдээд сайн сайхныг үзсэн түүх байгаа бил үү?Нэгдэж эвсээд хорвоог доргиосон түүх харин мартагдаагүй!

  • Henii ch taliig barimtlahgui, goliig ni olj unen bichsen bna. Mongolchuud mini uuniig oilgood songoltoo zov hiih l uldeh shiv

  • Batylga gisnuuniig taiwan bailga !!!!! Gyiya erinhiilugcnuu !!!

  • Хуулийн засаглалын төлөө улсын мөнгө хулгайлсан, их хэмжээгээр улсыг хохироосон луйварчдыг шалгах нь зөв зүйтэй дэмжиж байна.

  • Battulga er hun shu

  • Олон хилэнцэт хорхойг нэг саванд хийхэд нэгийгээ барьж идсээр ганц том нь үлддэг юм гэсэн тэр ганц нь Ч..Бэлтрэгдорж бололтой

  • bitgii itgee hvmvvs mini bvgd hudlaa, elbegdorj tsaashid chans baihgvi shd MGL d naa chin amidrahgvi bvgdiig ooroo vvreh gej baigaan. Altanhuyg, Battulga gesen luvarchid hudlaa shv

  • Battulga guaig demjine shu

  • хөөрхий, төгсгөлд нь мөрөөдлөө бичиждээ. эх нь булингартай бол адаг нь булингартай. 25 жил буруу замаар явсанаа засаж янзалж байснаас, бүгдийг шинээр эхэлсэн нь хугацаа хожино.

  • Elbegdorj bolimoor yumaa.

  • Монголд хууль хүчтэй байгаа гэдгийг, шударга ёс ялдаг гэдгийг энэ бүхний эцэст нэг харах юм сан. гэж төгсгөжээ. уг нь тийм бол хичнээн сайнсан. даан ч худлаа байхаа. бямбасүрэн гуйн хэлдэгээр чононуудтай нийлсэн нохойнууд хотоо хамгаалж байгаа ганц нохой руугаа дайрч байна даа. хотоо хамгаалж байгаа ганц нохойг маань багалзуурдаад алчихвал хотонд байгаа хонь бид нь хаачих билээ хөөрхий. чонын хоол болно доо.

Онцлох мэдээ