...
...

“Битүү морь-1”: “Оргил”-ын Ж.Ганбаатар Баянголд нэр дэвшинэ

Манай сайт Улсын их хурлын ээлжит сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор “Битүү морь” хэмээх булангаа нээж байна. Энэхүү булангаараа их улс төрд шинээр орж ирж байгаа, сонгуульд өрсөлдөн амжилт гаргах өндөр магадлалтай эрхмүүдийг цувралаар танилцуулах юм.

Бичин жил гарах сар шинийн босгон дээр ирэх сонгуулийн ерөнхий дүр зураг тодорч эхэллээ. Нам намаас сонгуульд “сойгдож” магадгүй байсан “Битүү морьд”-ын түрүүч нь гарааны зурхай руу хөдлөв бололтой. Энэ жилийн сонгуулийн нэг онцлог нь шинэ, залуу, чадварлаг хүмүүсийг хүсч буй ард түмний хүлээлт юм. Иймээс нийгмийн энэхүү эрэлт хэрэгцээнд тулгуурлан намууд нэр дэвшигчдээ бэлтгэж байгаа нь ажиглагдана.

Ирэх сонгуулиар цээжинд давхиж мэдэх “Битүү морьд”-ын тоонд “Оргил”-ын хэмээн овоглогдсон Жамбалын Ганбаатарын нэр сонсогдож эхлэв. Тэрээр Налайх хотод 1973 онд төрсөн, Баянгол дүүргээс ажил бизнесийн гараагаа эхэлсэн нэгэн. Эдийн засагч, хуульч мэргэжилтэй. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 2008-2012 онд Баянголоос НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж, улстөрийн тодорхой хэмжээний туршлагатай болсон энэ залуу бизнесмен их улс төрд эргэлт буцалтгүй зорьсон гэлтэй харагдах боллоо.

Ардчилсан хувьсгал эхлэх үед социализмын нурангин дээр шинэ амьдралыг цогцлоох гэж зүтгэсэн олон ганзагачдын жирийн нэг төлөөлөл өнөөдөр өөрийн бүтээх ёстой баялгийг бүтээсэн гэж дүгнээд дараагийн алхмаа хийх санаа төржээ гэж өөдрөгөөр харж болох талтай. Багаасаа ажил хөдөлмөрт өөрийгөө нухалж өссөн Ж.Ганбаатарыг бизнестээ бол үнэхээр “хатуу самар” гэх юм билээ. Ажил хэрэгтээ хатуу зарчим барьдаг, шулуун шударга зантай түүнийг найз нөхөд, бизнесийн хүрээнийхэн нь ийнхүү хочилсон гэх. “Оргил” худалдааны төвийнхөө 10 гаруй салбарыг нийслэл болон хөдөөгийн зарим аймагт нээсэн тэрбээр хэдэн жилийн өмнөөс барилгын бизнест хүч сорьж, өдгөө хотын гангачуул дунд жинхэнэ моодонд ороод байгаа “Энканто таун” хотхоноо босгоод байгаа. Спорт комплекс, найман давхар гараж гээд Монголдоо анхдагч олон зүйлийг агуулсан Энкантод хүмүүс ам сайтай байх юм билээ.

Ямартай ч Alpen Gold шоколад, Стиморол бохийг Монголд үүрч оруулж ирж байсан залуу хүү өнөөдөр Монголын бизнесийн салбарт бол нэрээ дуурсгасан чадварлаг удирдагчдын нэг болж чаджээ.

Он солигдох мөч, цагаан сарын үеэр зурагт, сошлоор хамгийн их гарсан хүмүүсийн нэг нь “Оргил”-ын Ж.Ганбаатар. Суваг солино Ж.Ганбаатар, фэйсбүүк нээнэ Ж.Ганбаатар. Оны өмнө Баянголын бүх цэцэрлэгт бэлгээр “бороо оруулж”, сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд ном тарааж, ахмадуудыг ч баярлуулахаа мартсангүй. Өөрөө үүнийгээ жил бүр хийж ирсэн уламжлалт ажил гэж тайлбарлаж байгаа. Тийм байж болох ч энэ жил түүний эдгээр ажил нь олны анхаарлыг илүү их татлаа. Бизнес нь ил боловч, өөрөө нууцлаг явж ирсэн түүний дүр төрх олон түмэнд шинэхэн бөгөөд соньхон хүрч байх шиг. Ямартай ч мөнгөтэй бол мөнгөтэй, бас ч хийсэн юмтай, хэлэх үгтэй энэ залууг Ардын намын удирдлагууд Баянгол дүүргээс Улсын их хурлын сонгуульд сойх нь тодорхой болж байх шиг.

600 гаруй хүнийг ажлын байраар хангаж, Монголдоо томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг амжуулсан Ж.Ганбаатар төрөөс нэг ч удаа тендер аваагүй, “засагт зэвтэй хадаас ч шахахгүй ээ” гэж ярьж явдгаараа бизнесийнхэн дунд онцгой нэр хүндтэй явж ирсэн нь улстөрд чухал имиж байж болох талтай.

Баянгол дүүрэг рүү дуутайхан, цуутайхан мордсон бизнесийн “хатуу самар” их улстөрд хэр газар авахыг харах л үлдэх шив.

Д.Билгүүн

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (27)
  • demjij bna shine erch huch hergtei shuu bidend

  • Sain zaluu iim l zaluus mongol orniig mini hugjuulne demjij bna

  • amjilt minii dvv chadnaa uragshaa

  • Erdeniig demjinee bayangolchuud

  • Nam ni yum hiilgehgui avilgach knopchin bolgochih baihoo. Ug yum hiij chaddag l hun yum bna.

  • Nam ni yum hiilgehgui avilgach knopchin bolgochih baihoo. Ug yum hiij chaddag l hun yum bna.

  • эрдэнэ одоо болно амжилт хүсье

  • МАН гааснэр дэвшиж байвал чигээрээ гарнаа. АН аас бол хэрэггүй. Мөнгөө үрэхийн нэмэр.

  • Дэмжиж байна

  • Setgeleen zasaad biye zas Biye zasaad geree zas Geree zasaad turuu zas gedeg mergen vg baidag ene bvhnii adil ajil amidral bizness bvhnee shudragaar hugjvvlj uduu hvrtel ner tsever amjilttai yavaa hurungu chineetei turshlagtai iim l hvn tur tvshiltsej tvmen olnii hvndleliig hvleen shvv hii hooson tseejee deldsen hooson nuhur garval uuriihuu erh ashgiin tuluul yavna tiimees J.Ganbaatariig bi demjij b.na ta bvhench gesen demjeerei amjilt hvsey

  • yahav shin e zaluu gej l baigaa bolohoos her um ug n hagarah gej bui erdeniig nam darah bolov uu uuhain turleg medej dee

  • Нэр дэвшиж болно шүү дээ яагаад болохгүй гэж.

  • Бизнесээ хийгээд олонд буян хииж явах нь өөрт чинь өлзийтэй бишүү авиллагчдийн дунд залуу хүн эвдэрэхвий дээ

  • Энэ төр НӨАТ нэрээр, ард олон биднээс, худалдан авалт, үйлчилгээ хийлгүүлснийхээ төлөө, таны нэгэн адил худалдаа, үйлчилгээ явуулж буй хүмүүсийн ажил үйлсээр дамжуулан мөлжлөг явуулж буйг Та мэдэж байна уу? Харин худалдан авалт хийсний төлөө бонус өгдөг биш үү. Хэний гар хөл болоод байна вэ?

  • Та их зүйлийг бүтээж буй, цаашид ч үүнийгээ өргөжүүлж чадах бизнессмэн хүн юм байна. Улс төрөөс хол явбал танд өлзийтөй гэж бодном.

  • Erdene gedeg hun odoo bayangoliin haan yum mogol orniig idej duuslaa odoo zailuulah bolson

  • Ажил, хөдөлмөрийн зохион байгуулалт сайтай, ашгийг биш сахилга бат, хариуцлагыг чухалчилдаг, бүтээн байгуулалтуудаа босгоод бүхний өмнө ил болгочихсон, "Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихээс гадна үндэсний үйлчилгээг сайжруулах нь чухал" гэж хэлдэг, аливаа ажлыг хийж гүйцэтгэхдээ өчүүхэн жижиг зүйлд ч ач холбогдол өгч, сэтгэлээсээ дуусгадаг энэ залууг дэмжинэ ээ. Иймэрхүү хий нь гарсан залуучууд л яг одоо төр, улсад минь хэрэгтэй байна. Ард түмэн чамайг дэмжинэ ээ.

  • Улс төр гэдэг чинь бизнесээс ялгарах зүйлгүй. Эх орны эрх ашгийг Нэгт тавьдаг байхад болчихно. Юу ч хийж бүтээж үзээгүй, хоосон карматай, хоосон толгойтой нөхдүүд улс орныг худалдаж, дампууруулж дууслаа.

  • УЛС ТӨР ГЭДЭГ БОХИР ТОГЛООМОНД ОРЖ ХЭРЭГГҮЙ ДЭЭ , САЙХАН БИЗНЕСЭЭ ХИЙГЭЭД ЯВАХ ХЭРГТЭЙ ӨӨРИЙГӨӨ ҮГҮЙ ХИЙХИЙН НЭМЭР. УЛС ТӨР ХҮНИЙГ ХҮН БИШ АРААТАН БОЛГОЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ

  • Ih huralruu orohgui bol bol ajil uneheer oldohgui bna, bi ch gesen zahiraluudaa songuulid or gej yatgaad l suuj bna.

  • ДЭМЖИЖ БНА ШҮҮ

  • Huviin erh ashiinhaa tuluu ulsaa hudaldchihaargui shine humuus bidend heregtei bna.

  • Huviin erh ashiinhaa tuluu ulsaa hudaldchihaargui shine humuus bidend heregtei bna.

  • Erdene akh yu hhee sain medej bgaa blguidee kkk

  • Оргил худалдааны төвч хямд үнэтэй, бараа сайтаа дэлгүүр ард иргэддээ юу хүргэх үү гэдгээ сайн мэддэг хүн байх нь.... дэмжинээ залуу хүн байна.

  • Jaahan wmtai buguud wm uzsen hun oroh ni zuv tegehgui bol hooson wmnuud yu ch hiihgui idehee l bodood baih wm tegeed ch zaluu hun bn

  • iimerhuu zaluuchuud ih hurald orvol boljiishd... hiisen ymtai heleh ugtei nas zaluu ner tsever. demjij bna shu

Онцлох мэдээ