Шизуока муж нь Жижиг дунд үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, Аялал жуулчлалын салбарт нэлээд амжилттай ажилладаг бөгөөд Япон улсдаа томоохон байр суурь эзэлдэг муж юм.
2012 оноос анх Дорноговь аймаг, Шизуока мужтай эдгээр салбарт хамтран ажиллаж, найрамдалт харилцаа тогтоосон билээ. Тэгвэл 2014 онд манай улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг болох өчигдөр эхэлсэн хүнсний үзэсгэлэн яармагт Монголын хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцож бүтээгдэхүүнээ танилцууллаа. Тодруулбал, манай улсын томоохон үндэсний үйлдвэрлэгч болох “Тесо” болон “Жавхлант” группууд тус улсад болж буй 2 өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэн яармагт оролцож өөрийн улсын гурил болон гурилан бүтээгдэхүүний онцлог шинжийг Япончуудад танилцуулж байна.
Сонирхуулахад, тус үзэсгэлэн яармаг жил бүр зохион байгууллагддаг тул манай улсын бусад хүнс үйлдвэрлэгч компаниуд оролцох боломжтой аж.



Ш.Адъяамаа
Эх сурвалж: breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250