...
...

ЭХ ОРОН НАМ I Эх орныхоо хөгжлийн дуудлагад нэгдлээ

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй буюу 1998 онд нийгмийг шинэчлэн байгуулахад гар бие оролцохоор үүсгэн байгуулагдсан “ЭХ ОРОН НАМ” нь 26 жилийн түүхтэй билээ. 2024 оны Монгол Улсын УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдана. Иймд нэг намд илт давуу эрх мэдлийг олгохоос сэргийлж, иргэдийн дуу хоолойг төлөөлөхүйц олон намын оролцоотой парламентыг цогцлоох нь нэн чухал.

“ЭХ ОРОН НАМ”-ын хувьд улс үндэстний аюулгүй байдал, иргэнийхээ эрхийг бүх түвшинд чандлан хамгаалж, уламжлал хийгээд орчин цагийн соёл иргэншлийг дээдлэгч хууль эрх зүйт төр, хүн ба байгальд ээлтэй нийгмийн тогтолцоог бий болгохын төлөө ажиллахаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд залуу боловсон хүчин, сэхээтнүүд, хөдөлмөрч мэргэжилтнүүдийн төлөөллөө нэр дэвшүүлж байна.

 

Бидний зорилт:

 

  • Үндэсний итгэлийг сэргээх: Үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, хүний хөгжлийг дээдлэн ард түмнийхээ өөртөө итгэх итгэлийг сэргээх.

 

  • Тогтвортой хөгжил ба ногоон санаачилга: Уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлээс үүдэлтэй бохирдолтой тэмцэхийн төлөө бид бүх салбарт тогтвортой практикийг нэгтгэх.   

 

  • Хөдөө аж ахуй-үйлдвэрийн инновацийн харилцаа: Бид үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшил, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уламжлалт арга барилыг уялдуулах замаар чинээлэг амьдрах нөхцөлийг хангах.

 

  • Олон намын оролцоот парламент: Төрийн тогтолцоог боловсронгуй болгож, авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг, нам дамжсан бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоох, зөвхөн олон нийтийн ашиг сонирхолд тулгуурлан шийдвэр гаргах чадвартай бие даасан дуу хоолой байх.

 

  • Амьдралын чанар: Гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, боловсролыг дээшлүүлэх, сургууль, цэцэрлэгийн хомсдолыг арилгах, амьдралын чанарыг бүхэлд нь сайжруулахад анхаарч ажиллана. Бид бохирдолтой тэмцэж, нийт иргэдээ агаар, ус, хөрсний цэвэр ариун байлгахын төлөө ажиллах.

 

Эх орноо Монголчууд хөгжүүлнэ!

ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА – ЭГЭЛ ХӨДӨЛМӨРЧДИЙН БОДЛОГО ТОДОРХОЙЛОХ ЦАГ ИРЛЭЭ!

 

ЭХ ОРОН НАМААС МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД


1 дүгээр тойрог

 

 

2 дугаар тойрог

 

 

4 дүгээр тойрог

 

 

5 дугаар тойрог

 

 

8 дугаар тойрог

 

 

9 дүгээр тойрог

 

 

10 дугаар тойрог

 

 

11 дүгээр тойрог

 

 

12 дугаар тойрог

 

 

Жагсаалтаар нэр дэвшигч

 

 

ЭХ ОРОН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ