...
...

ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХДЭЭ ХАЯСАН ХҮНИЙ ГИШГЭСЭН ГАЗАР БҮРТ ҮЙЛИЙН ҮР НЬ ХУРААГДСААР БАЙДАГ

ХӨЗРИЙН ХАТАН Н. ДОРЖМАА: ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХДЭЭ ХАЯСАН ХҮНИЙ ГИШГЭСЭН ГАЗАР БҮРТ ҮЙЛИЙН ҮР НЬ ХУРААГДСААР БАЙДАГ

- Тантай ойрд ярилцлага хийсэнгүй. Нийгмийн байдал, хүмүүсийг зовоож байгаа асуудлуудаас яриагаа эхэлье?

Над дээр зорьж ирж байгаа хүмүүсийн 80 хувь нь араар тавилтаас болж л ирж байна. Учир шалтгааныг нь хөзрийн мэргээрээ тайлаад үзэхээр амьдрал нь овоо төхнөөд, санхүүгийн хувьд асуудал нь багасаад ирэхээр дэргэдэх хүнээ гоочилж дутуу сэтгэлээр гэр орынхоо уур амьсгалыг эвдэх зэрэг шалтгаанууд гарч ирж байна. Хүн ер нь жаргаад ирэхээрээ л илүү зүйлд шунадаг. Энэ хууль бус зүйлийг, энэ “болохгүй” зүйлийг бусад нь хийгээд байхад би ч гэсэн яагаад болохгүй гэж? Гэх мэт адын бодолд хөтлөгдөж амин хувиа хичээн хань ижил, хамтран амьдрагчаа гомдоож эхэлдэг. Нийгмийн аль ч давхаргад араар тавилт гэдэг зүйл байна.

- Гэр бүлийн харилцаанаас гадуурх харилцааны хамгийн нийтлэг жишээг дурдвал?

Хамгийн нийтлэг жишээ бол хүн өнөөдөр хэрэгцээ нь хангагдах тусмаа, санхүүгийн эрх чөлөөнд эрт хүрэх үедээ босгосон амьдралаа хаяж явдагт байгаа юм. Юу ч үгүй байхаасаа эхлээд хоолоо хувааж идээд, гудасаа хувааж тэврэлдэж унтаж байсан хүмүүс нэг нэгнээ хэзээ ч уучлахгүйгээр зам замаа хөөсөн олон жишээ бий. 

- Эр, эм хослон амьдарна гэдэг чинь хүмүүний амьдралд жам ёсны зүйл. Гэтэл нэгэнт сонгосон, итгэсэн хүнээ хуураад явж байгаа хүмүүс жам ёсноос гажууд зүйл хийж байна гэсэн үг үү?

Хүн гэр бүлтэй болно гэдэг чинь өөрийн гэсэн орон зайтай, үнэ цэнтэй харилцааны алтан огтлолцолтой болж байна гэсэн үг. Гэтэл үүнийгээ үнэгүйдүүлээд цаас базах цаг хугацаанд л амьдралаа орвонгоор нь эргүүлнэ гэдэг үнэхээр харамсалтай. Энэ явдлын хамгийн гол хохирогч хүүхэд байдаг. Өөрийнхөө хүүхдэд зориулах тэр их хайрыг замын нэг муу хүүхэнд, заяа холбоогүй эрд зориулаад явж байна гэдэг үйлийн үрээ өөрөө хураагаад явж байна гэсэн үг дээ. Хүмүүс яг энэ цаг мөчдөө л жаргаж байвал үйлийн үр гэдэг зүйл хэзээ ирэхийг тооцдоггүй. Гэтэл үгүй юм аа, үйлийн үр хэзээ ч хаалга андуурдаггүйгээр барахгүй өөрт нь биш юм аа гэхэд үр хүүхдэд нь буцаад ирдэг. 

- Гэр бүлээс гадуурх харилцааны буюу “гуравдагч этгээдийн” үнэ цэнэ яг юун дээр оршин тогтнодог юм бэ?  

Хамгийн өрөвдмөөр зүйл гэвэл бусад хүнд хэзээд гуравдагч этгээд буюу далдуур явалдагч эмэгтэй, эрэгтэй “Нууц амраг, хоёрдогч этгээд, дараагийн хохирогч” гэсэн нүдээр л харагддаг. Хүн эцсийн эцэст зугаацаж ханачхаад гэр бүлээ л сонгодог, гуравдагч этгээдийн хажууд байсан ч эхнэр, хүүхдээ элэг зүрхэндээ санасаар хайрласаар байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Албан ёсны амьдралаа хаяад өөрийг нь сонгосон хүн болон та хоёрын дунд ямар ч үнэ цэнтэй харилцаа байдаггүй, тэр хүн өөрийнх нь хүүхдийг төрүүлсэн хүнийг хаяад хүүхдээ өнчрүүлсэн бол чамайг хаях нь цаг хугацааны асуудал юм аа гэдгийг зарим эмэгтэйчүүд ойлгодоггүй. Түрхэн зуурын зугаагаа зуун жилийн амьдрал шиг төсөөлж мөрөөдөөд дараагийн хохирогч болж үлдэх эмэгтэйчүүд л эцэстээ хоосон хөнжлөө нөмрөөд хүний хүнийг төрхөмд нь буцаагаад үлддэг. Энэ бол хэн нэгний зохиосон зүйл биш бодит амьдрал. Төрсөн үрээ, өөрийнх нь төлөө өчнөөн жил залуу нас, тэсвэр тэвчээрээ зориулсан цаанаа буцах хаягтай буух эзэнтэй хүнийг явуулж чадахгүй хүн л хувь заяа дутуу байна гэдгээ ойлгох хэрэгтэй. 

- Дэргэд байгаа хүнийхээ үнэ цэнийг мэдрэхгүйгээр өөр хүний үнэ цэнийг мэдрэх гээд гүйгээд явсан хүнд эргээд ирэхэд нь хаалгаа тайлж өгөх ёстой юу?

Үр хүүхдээ бодоод хаалгаа тайлаад өгчихсөн, үнэхээрийн сэтгэлийн тамд амьдардаг хүмүүс байдаг. Ганц л амьдрах хорвоод өөрийгөө тэгж хүчлэх хэрэг байна уу даа л гэж би зорьж ирсэн хүмүүсээс асуудаг. Бурхан хүнд зовлонг үүрээд явчих тэнхэл шиг нь жаргалаа өөрөө босгох чадал заяасан байдаг. Харамсалтай нь тэр бүхнийг ухамсарлалгүй сэтгэлийн хөдлөлөөрөө зовлон дуудсан “хохирогчид” их болсон байна даа.

- Хохирогчийн дүрд тоглоно гэхээр?

Жишээ нь гэр бүлээ орхисон эрэгтэй, эмэгтэй дараагийн хүнтэйгээ зугаацаж цаг нөхцөөхдөө өмнөх амьдралдаа байсан хүнээ маш муугаар ярьж, өөрөө тэсвэрлэхийн аргагүй байдалд байсан мэтээр “огт болж байгаагүй зүйлийг болсон мэт” ойлгуулж таашаал авч өөрөө хохирогчийн дүрд тоглодог. Бас нэг зүйл  бол таны одоогийн хамт байгаа хүн өндөг шиг өөгүй, итгэл даахаар санагдсан ч “тэр хүн яагаад өмнөх амьдралаа үргэлж бүтэлгүй болгодог байсан юм бол? Энэ хүнд өөрт нь л ямар нэг учир байна даа” гэж бодож үз. Түүнээс биш өчнөөн жил алдаж, олон амьдралаас урваж өөрөө хохирогчийн дүрд тоглож ирсэн хүн гэнэт нэг өдөр гэгээрээд өөр хүнийг өмнө хариуцлага хүлээгээд явна гэж түүхэнд байхгүй. Хохирогчийн дүрд тоглож байгаа хүнээс л болгоомжил. Дараагийн хохирогч нь та ч байж болно. 

- Өөрөөр хэлвэл араар тавилтад өөрийн өмнөх амьдралаа муучилж, өөрөө хохирогч болж харагдахын тулд бусдыг юу гэж ч худал зүйлд зүйлд итгүүлж болно гэсэн үг үү? 

Яг зөв, гэтэл өмнөх амьдралын процессыг албан ёсны эр, эм хоёроос өөр хэн ч мэдэхгүй байдаг. Тиймээс эр хүнд, эм хүнд толгойгоо мэдүүлэхээсээ өмнө сайтар тунгааж, нягталж байгаарай. Хайрлаж дурласан хүний нүд чих сохорч, нүгэл нь ч сайхан сонсогддог болж байвал тухайн хүнийхээ үйлийн үрийг үүрэлцэж үр хойчдоо үгүйрлийн үүдийг нээж өгч байна шүү гэдгийг сайн санаарай. 

- Зөвхөн эрчүүдийг араар тавьдаг гэж буруутгадаг байсан бол одоо эмэгтэйчүүд ч бас энэ асуудалд их орооцолдох болжээ. Тан дээр эмэгтэй хүмүүс эр нөхрөө хуурсан гэх асуудлаар хүмүүс ирж байх юм уу?

Ирдэг. Миний хамгийн эхэнд хэлсэнчлэн хүмүүс санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээрээ араар тавих нь ихэсдэг. Нас нь явсан, нөхрөөсөө таашаал авахаа больсон эмэгтэйчүүд өөрөөсөө залуу эрчүүдтэй уулзаж учирч мөнгө төгрөгөөр хангадаг. Харин нөхрүүд нь мөн л ийм байдлаар залуу охидтой цагийг өнгөрүүлж зугаацдаг. Тийм хүмүүс олон бий. Мэдээж би тэдний мэдээллийг нууцлах ам тангарагтай. Ялангуяа олны танил хүмүүс энэ асуудлыг байх ёстой зүйл шиг хүлээж авдаг нь нүд хальтарч, зүрх шимширмээр байдаг. Гэхдээ тэд олны танил байлаа гээд намайг зорьж ирж байгаа бол миний л үйлчлүүлэгчид. Ер нь энэ асуудал зэрэг зиндаа гэхээсээ илүүтэйгээр хүний хүсэл тачаал, хөнгөн бодлын л эхлэл байдаг гэдгийг маш сайн ойлгочих хэрэгтэй. 

- Гэхдээ амьдралыг бүрэн танин мэдээгүй, бэлтгэлгүй байж гэр бүл зохиосон хүмүүс их шүү дээ. Тиймээс л салалт их байдаг. Салалтыг та засал номын аргаар хэрхэн шийддэг вэ?

Би шүүгч биш шүү дээ. Бас та бид хоёрын өнөөдрийн ярилцаж байгаа сэдэвт хууль гэж байдаггүй. Тиймээс л олон гэр бүл салж олон хүүхэд өнчирч үлдээд байгаа юм. Хэрвээ хуулинд гэр бүлээс гадуурх харилцаанаас болж салсан, хүүхэд өнчрүүлсэн, хаяж явсан тохиолдолд арга хэмжээ авдаг байсан бол салалт арай бага байх байсан болов уу гэж боддог. Миний хувьд би тухайн хүнийхээ хүсэл сонирхлыг сайтар сонсож байж заслаа хийдэг. Буцаад нийлвэл цаашдын заяа тавилан, зам мөр нийлэх үгүйг нь шулуухан л хэлээд орхидог. Үнэхээр нийлэхгүй байсан ч заслын хүчээр амьдралаа авч үлдэх гэсэн хүмүүст би тус тусад нь нөхцөл байдалд нь л таарамжтай зөвлөгөөг өгдөг дөө. Заслын аргаар амьдралаа өөрчлөнө гэдэг маш хүчтэй, ховор үйл учраас сайн бодоод шийдвэрээ гаргах хэрэгтэй. 

- Тухайн хүний сэтгэл зүйд нөлөөлж сөргөөр нөлөөлж байгаа гадны хүчин зүйлс, нөлөөлөл байж болох уу?

Бололгүй яах вэ. Миний хэлэх гээд байгаа зүйлийн гол ухагдахуун л энэ шүү дээ. Хүн дэвжиж дээшлэх тусам өнгө мөнгөнд шунаж, өөрийн бие сэтгэлийг олон өнгөөр сүлж будаж эхэлдэг. Шуналын сэдлээр бусдын дээр сэнтийлж ашиг сонирхол, мөнгө зоосонд умбадаг нэгэн байхад хүсэл тачаалын хуумгай хүслээр бусдын ятгалгад орж хань ижлээ хууран мэхэлдэг хүмүүс ч байна. Гэхдээ л ер нь хүн аль алинд нь шунамхайрдаг. Алим модноосоо нэх их хол унадаггүй гэсэн үг байдаг даа. Өнгө мөнгөнд ороогдож дээшлэн дэвжиж байгаа хүнийг үргэлж шулж, мөлжих сэдэлтэй нөхдүүд хүрээлж байдаг. Энэ хүрээлэлд дунд гүн гүнзгий шигдэх тусам л сайхан явах цагаан замаа чөдөрлөж байна гэсэн үг. Ер нь гэртээ эхнэр, хүүхдээ тэврээд халуун хоолоо хувааж идээд сууж байх шиг жаргал энэ амьдралд байдаггүй гэдгийг алхам тутамдаа санаж явах хэрэгтэй. Буруу зам сонгож уруудах тусам тухайн хүний эдлэх ёстой жаргал хорогдож, хийморь сүлд нь доройтсоор байдаг. 

- Та бид хоёр өнөөдөр маш их нийтлэг байдаг бөгөөд эмзэг, хүнд сэдвээр ярилцлага өрнүүллээ. Ийм төрлийн асуудалтай хүмүүст хандаж та юу гэж зөвлөх вэ? Ярилцлагаа энд хүрээд дуусгая гэж бодож байна.

Орчлон дэлхий эргэдгээрээ эргэж өчнөөн зун, намар, өвөл өнгөрч байгаа ч олон хавар нэгэндээ гэдэг шиг бусдын амьдралыг басамжилсан, мэдэхгүй зүйлээрээ далайлгаж буруушаасан, хүний нөхрийг / эхнэрийг / өвөртлөөд хэд хоног хэвтэх жаргалдаа ташуурсан хүмүүст хандаж хэлэхэд “адгийн үйлдэл дунд амьдрал цэцэглэдэггүй” учраас хэрвээ та санаатайгаар хүний хүнийг булааж үр хүүхэд, үнэнч ханийнх нь нулимс тэвчээрээр тоглож яваа бол үйлийн үр гэдэг зүйл хаалгыг чинь тогшиж эхэлжээ гэж л хэлье даа. Бие хүн таныг шийтгэхгүй ч бурхан шийтгэдэг жамтай. 

- Таныг зорьж ирэх хүмүүст өөрийн холбогдох дугаараа үлдээж болох уу? 

8008-8333 гэсэн дугаараар холбогдон цаг авч болно. Мөн миний ХӨЗРИЙН ХАТАН гэсэн facebook хаяг бий. Аль алинаар нь холбогдож болно.

Онцлох мэдээ