...
...

Өнөөдөр "Болор цом"-д өрсөлдөх ЯРУУ НАЙРАГЧИД

Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадмын ялагч өнөөдөр (2021.12.24) тодорно.

Наадмын эхний даваанд нийт 144 шүлэг ирсэн ба тэдгээрээс шигшин шалгаруулсан 25 яруу найрагч “Болор цом”-ын төлөө өрсөлдөнө.

"Болор цом" наадмын сүүлийн шалгаруулалт Соёлын төв өргөөнд 17:00 цагаас болно. 

ХОЁРДУГААР ШАТАД ШАЛГАРСАН 25 НАЙРАГЧ
 

  1. Б.Алтанхуяг
  2. М.Амархүү
  3. Б.Батсайхан
  4. М.Баттөмөр
  5. Б.Баттулга
  6. Т.Баянсан
  7. Б.Болорцэрэн
  8. Тө.Бямбасүрэн
  9. Д.Галсансүх
  10. Д.Гансаруул
  11. Э.Гантулга
  12. Б.Жамбалдорж
  13. Н.Минжинсайхан
  14. Л.Моломжамц
  15. Д.Мөнхбат
  16. Н.Мөнхбаяр
  17. Ц.Намуундарь
  18. С.Начин
  19. В.Нэргүй
  20. Д.Одгэрэл
  21. М.Отгонбаяр
  22. С.Ууганбаяр
  23. М.Уянсүх
  24. Б.Чулуунцэцэг
  25. Б.Эрдэнэ-Очир

Өнгөрсөн жилийн “Болор цом” наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж, М.Отгонбаяр аман хүзүүдэн, С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд шалгарсан билээ.


"Болор цом-38" наадмын тэргүүн шүлэг | ЦАСАН ШУУРГА
 

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар, тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нүүж байна


Хоёр хөл минь

Хоосорч ханхайсан цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хойноос чинь гудайсан толгойгоо бариад

Хонгор минь би ч бас чиний араас явж байна

 

Өмнүүр уул, нурууд нүргэлэн өнгөрч

Араар гол мөрөн шургалан холдож

Ой модод чиний араас шажигналдан хийсэж

Ой дурсамжууд чиний хойноос шивнэлдэж одож байна

 

Шуурах цасан гаднаас дайравч

Шүүрэх зүрхэн дотроос хайравч

Мэдээ алдсан хөл минь

Алхам бүртээ чам руу л тэмүүлж

Зүгээ алдсан нүд минь

Аних бүртээ чамайг л харж байна

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нуугдаж байна

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ