...
...

Дуучин С.Бичүүгийн “Үл таних бүсгүй”-тэй танилцана уу

“Будаггүй уруулын амт”, “Энхрийлмээр” зэрэг бүсгүй хүний гоо сайхан, төгс эрхэмсэг чанарыг уран бүтээлүүдээрээ мөнхөлсөн дуучин С.Бичүү ээлжит хайрын дуугаараа фэнүүддээ бэлэг барьлаа.

“Үл таних бүсгүй” нэртэй түүний шинэ уран бүтээлд хэн бүхний дурсамжийг сэдрээх гэнэтийн мөртлөө нандин түүхийг дуулжээ. Дуулсан дуу болгоноороо дамжуулан хайрын олон өнгийг түгээхийг зорьдог тэрээр чансаатай бүтээл гаргахын тулд бүхнээ дайчилдаг, хөдөлмөрч нэгэн гэдгээрээ урлангийнхан дундаа сайшаагддаг. “Үл таних бүсгүй дуу” нь цахим хуудсуудаар цацагдсан даруйдаа хандалтаараа тэргүүлж, хурим найр, баяр ёслолуудын захиалгат жагсаалтыг ч өнгөлж байгаа сурагтай.

Яг л танд зориулж, таны мэдрэмжийг дуулж байгаа мэт түүний шинэ дууны бадаг, мөртүүд энгийн ч хөг, аялгуу нь чамин аж.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ