...
...

Харуулын даргаа хөнөөсөн хоёр цэргийг Говь-Алтай аймагт ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай аймаг дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хоёр цэрэг харуулын даргаа буудаж хөнөөгөөд оргон зайлсан хэрэг гарсан билээ.

Тэднийг хэрэг гарснаас хойш хоёр өдрийн дараа буюу өчигдөр /2021.04.11/ 10:20 цагийн үед тус аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг. Тухайн хоёр цэрэг ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, бууж өгсөн юм. 

Тэгвэл харуулын даргаа буудаж хөнөөсөн хоёр цэргийн хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж, цагдан хорьжээ.  

Өөрөөр хэлбэл, тэднийг Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсгийн “бүлэглэж, албан үүрэгтэй нь холбогдуулж бусдын амийг бүрэлгэсэн”, 28.2-ын “дарга, захирагчаа эсэргүүцсэн”, 28.5-д заасан “цэргийн албанаас оргон зайлсан”, 28.15-ын “хилийн алба хаах журам зөрчсөн”, 17.2-т заасан “Бусдын эд хөрөнгө дээрэмдсэн” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон цагдан хориод байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ