...
...

Хэсгийн ахлагч нар ХҮНСНИЙ ТАЛОН авдаг байсныг илрүүлжээ

Хэсгийн ахлагч нар хүнсний талон, тусламжийг өөрөө, ах дүүстээ авдаг талаар иргэдээс гомдол ирсэн тул БЗД-ийн ИТХ-ын гишүүн Ж.Энхбаатар өөрийн сонгогдсон БЗД-ийн дөрөвдүгээр хорооны 18 хэсгийн ахлагч нарт хяналт шалгалт хийжээ. Ингэхэд найм нь өөрийн хаяг дээр хүнсний талон авдаг, мөн КОВИД-19-ийн үед өгч буй тусламжаас зайлшгүй авах шаардлагатай гэдэг судалгаа гаргаж өгсөн байжээ.


Энэ талаар БЗД-ийн ИТХ-ын гишүүн Ж.Энхбаатартай утсаар холбогдож тодруулахад “Манай дөрөвдүгээр хороо бол 16 мянган хүн амтай, том хороо юм.  Манай хороонд нийт 122 хүн хүнсний талон авдаг. Үүнээс найман хэсгийн ахлагчийн хаяг дээр хүнсний талон авдаг болох нь тогтоогдсон. Хэсгийн ахлагч нар 500 гаруй мянган төгрөгийн цалинтай. Энэ хэмжээний цалин авдаг хүмүүс хүнсний талон авах хэмжээний амьдралтай гэж бодохгүй байна. Халамж үйлчилгээний хэлтсээс гаргасан судалгаагаар бол 290-өөс доош оноо авсан иргэд хүнсний талон авдаг. Иймд эдгээр хэсгийн ахлагч нар мэдээлэлд ойр байгаагаа ашиглаад, ямар байдлаар хамгийн бага оноо авч болох вэ гэдгийг мэдэж байгаа байх. Одоо ажлын хэсэг байгуулагдаад БЗД-ийн хэмжээнд шалгалт явуулахаар ажлын хэсэг байгуулагдаж байна.

 
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ