...
...

“Ehlel” бренд 20 сая төгрөгний үнэ бүхий хандивыг ЦЕГ, ОБЕГ-т хүлээлгэн өгчээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаа, Онцгой байдлын алба хаагчид болон Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч нар ээлжгүй ажиллах нөхцөл  байдал үүссэн. Мөн эдгээр алба хаагчдад яаралтай дуудлага хүлээн авах, бусадтай харилцаа холбоотой ажиллахад гар утас хамгийн их хэрэгтэй байгаа.

Тэгвэл “Ehlel” бренд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа цагдаа, эмч, сувилагч нарт 20  сая  төгрөгний үнэ бүхий гар утасны цэнэглэгч Ubs кабель (Type, Android, I phone) болон адафтер бэлэглэхээр болсон байна. Ингэснээр тэдний гар утас үргэлж цэнэгтэй байх боломж бүрдэх юм.

Мөн алба хаагчдад хамгийн их хэрэглэгддэг амны хаалт 10 мянган ширхэгийг хандивлахаар болжээ. Эдгээр зүйлсийг өнөөдөр ЦЕГ, ОБЕГ-т хүлээлгэн өгчээ.

Онцлох мэдээ