...
...

Хүүхдийн мөнгөний дансаа зээлийн данстайгаа холбосон учраас ШУУД ТАТСАН гэв

Хатуу хөл хорио тогтоосон энэ үед иргэдийн олонх нь санхүүгийн асуудалтай тулгарч байгаа. Түүнчлэн Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг энэ онцгой үед  тухайн иргэний   зээлийн данс руу шууд  таталгүйгээр, үлдээх боломжгүй юу. Шууд таталт хийгээд байна гэсэн гомдлыг иргэд сошиалаар дамжуулан тавьж буй.

Тэгвэл Шадар сайд Я.Содбаатар өнөөдрөөс эхлэн тийм зүйл гарахгүй, Монголбанкны удирдлага, ХААН банк, Төрийн банканд энэ асуудлаар чиглэл өгсөн. Банкны удирдлагуудын хэлж буйгаар зарим иргэн Хүүхдийн мөнгөний дансаа зээлийн данстайгаа холбочихсон байдаг юм байна. Тэгж холбосон хүмүүсийн хувьд Хүүхдийн мөнгө нь оронгуутаа автоматаар зээлийн данс руу нь шилжсэн гэж ойлгосон гэлээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ