...
...

ШУУРХАЙ: "Буянт-Ухаа" хороолол, Төмөр замын эмнэлгээс ХАЛДВАР илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 4335 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 32 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотын голомтын гурван хавьтлаас халдвар илэрсэн. Тэдний нэг нь Буян-Ухаа хороололд амьдардаг иргэн юм. Хоёр дахь хүн нь Төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч бол гурав дахь тохиолдол нь мөн Буянт-Ухаа хороололд амьдардаг иргэн байна. Тэдний ойрын хавьтлын 276 хүнийг тусгаарлаад байна. Харин Сэлэнгэ аймагт 26 тохиолдол нэмж илэрлээ. Бүгд ойрын хавьтлаас илэрсэн. Говьсүмбэр аймагт гурван хүнээс халдвар илэрлээ" гэж ярилаа. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ