...
...

Жолооч Д ТҮЦ машинаас үйлчилгээ авсан тул БҮХ ТҮЦ МАШИНЫГ хаалаа

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор 2020 оны аравдугаар сарын 14-нд орж ирсэн ачаа тээврийн автомашины жолоочоос коронавирусний халдвар илэрсэн билээ.

Халдвартай иргэдийн мэдээллийг цуглуулах явцад коронавирусний халдвар авсан иргэн Д нь өөрийн явсан маршрут болон уулзсан хүмүүсийн тухай дутуу мэдүүлсэн талаар бид өнөөдөр мэдээлсэн.

Иргэн Д тусгаарлалтаас гарсныхаа дараа буюу өөрийгөө халдвартай болсныг мэдээгүй үедээ тоглолт үзсэнээс гадна Чингэлтэй дүүргийн Нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлж, хурууны хээгээр тодорхойлолт авсан тул өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ТҮЦ машиныг битүүмжлэн хурааж эхлээд байна.

Халдварын хавьтлуудыг тогтоох явц үргэлжилж байгаа өдрүүдэд ТҮЦ машины хэрэглээг цаашид эрсдэлтэй гэж үзжээ. 

Иргэн Д мөн Сансарын "Си Юү" сүлжээгээр үйлчлүүлж, төлбөрөө бэлэн мөнгөөр өгсөн нь дахин олон тооны хүнд халдвар тараасан байх магадлал бий болгож байна

Энэ мэт шалтгаанаас үүдэн вирусын халдвар газар авах эрсдэл бий болсон тул хуулийн байгууллагынхан камер шүүж, явсан маршрут, таарсан хүмүүсийг илрүүлэх ажлыг үргэлжлүүлж байгааг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, хурандаа Ж.Амгалан мэдэгдсэн. Мөн Жолооч Д-д иргэний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хариуцлага тооцох тухай яригдаж байгаа аж. 

Сануулахад, Тусгаарлалтаас гарснаас хойш дөрөв хоногийн дараа ачаа тээврийн жолооч Д-гээс халдвар илэрсэн ба түүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварын батлагдсан тохиолдол зургаа болж, Д-гийн эхнэр, хадам ээж, дүү болон дүүгийн ойрын хавьтлын хоёр хүнээс коронавирус илрээд байгаа. Тэдний ойрын болон дам хавьтал болох нийт 3000 орчим хүнийг хяналтад авч, шинжилгээ тандалтыг үргэлжлүүлж байна. 

Энд онцлоход, улс оронд онцгой байдал үүссэн энэ үед бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсгэхээр худал мэдүүлэх нь олон нийтийн эсрэг гэмт хэрэг болно гэдгийг хуулийн байгууллагынхан сануулж байна.

Онцлох мэдээ