...
...

Орос-Монголын найрамдлын өдрүүдийн нээлтийг шууд дамжуулна

Орос-Монгол хоёр орны найрамдалт харилцааны түүх, дурсгалыг сэргээж, үнэ цэнийг эргэн сануулдаг найрамдлын өдрүүд жил бүр Монгол Улсад болдог. Орос, Монгол улсууд мөнхийн хөршүүд. Манай хоёр орон, ард түмэн хаяа дэрлэн оршин суудаг төдийгүй хоёр орны хооронд дипломат харилцаа, найрамдал, хамтын ажиллагаа байгуулагдсаны 100 жилийн ойтой золгож байна.

Ингээд нэгэн зууны замыг хамтдаа туулсан ОХУ-Монгол Улсын харилцааны түүхэн замналд жил бүр нэгэн өнгө нэмдэг уламжлалт өдрүүдийн энэ удаагийн онцлог нь 60 дахь жилийн үйл ажиллагааны нээлт телевизийн ШУУД дамжуулалтын форматаар явагдана.

Тодруулбал, Баасан гараг буюу аравдугаар сарын 23-ны өдрийн 16.00-18.30 цагаас UBS телевизийн 400-гийн студиэс Монгол Улс даяар ШУУД дамжуулагдах

"Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020" 60 дахь арга хэмжээний Нээлтийн ёслол болон Орос, Монголын урлагийн одод оролцсон хүндэтгэлийн тоглолтыг хөрш зэргэлдээх Бүгд Найрамдах Буриад улсын Төв радио телевизийн "Тивиком" компани, бүх Сибирийн төв телевиз болох "ТиВиСи" сувгаар Орост бас дамжуулах юм. Өөрөөр хэлбэл, нээлтийн ёслолыг таван сая орчим орос, монгол үзэх таатай боломж бүрдэж байна гэсэн үг юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ