...
...

“Хилийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Орос-Монгол хоёр орны найрамдалт харилцааны түүх, дурсгалыг сэргээж, үнэ цэнийг эргэн сануулж байдаг найрамдлын өдрүүд 60 дахь жилдээ Монгол Улсад өрнөх гэж байна.

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар ХХЕГ хооронд тогтоосон найрсаг харилцааны илэрхийлэл болсон нэгэн сайхан арга хэмжээ өнөөдөр /2020.10.21/ ОШУСТ-д зохион байгуулагдлаа. Тодруулбал, Монголын хилчдийн хэвлэл Цэргийн Гавьяаны одонт “Эх орны манаа” сонины 80 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд түүхт ойн хүрээнд Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газраас “Хилийн өнгө” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг ОШУСТ-д энэ сарын 21-22-ны өдрүүдэд дэлгэж байна.

Монгол Улсын ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны гэрэл зурагчин, ахлах дэслэгч Л.Номингэрэлийн уран бүтээл болох орчин цагийн Хил хамгаалах байгууллагын хөгжил, хилчдийн албаны онцлогийг харуулсан нийт 60 гэрэл зургийг толилуулах үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Шархүүгийн Лхачинжав, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга, ОШУСТ-ийн захирал Базархандаев Амгалан, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар, МГЗНХ-ны УЗ-ийн дарга П.Баттулга нар хүрэлцэн ирж тууз хайчиллаа.

Түүхт 80 жилийн ойд гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж буй гэрэл зурагчин Л.Номингэрэл нь 2015 онд “Бүсгүй мэлмий” хамтарсан үзэсгэлэн, "Би хилчин" бие даасан үзэсгэлэн, 2016 онд Япон улсад хамтарсан үзэсгэлэн дэглэн гаргаж байсан бүсгүй юм.

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ