...
...

"Хөзрийн хатан" ба "Тэд"

         Даравч далдайна, булавч бултайна гэгчийн үлгэрээр Монголчууд бид сайн яваа нэгнээ үргэлж үгүйсгэсээр ирсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэгний "цагаахан" өнгөлөн далдлалтын нэг хэсэг болж, амтай болгон урцалдаж, гартай болгон сараачдаг болж... Энэ нь нөгөө талаараа өөр нэгнийг үндэслэлгүйгээр гүтгэн, гутаан доромжлох бас нэгэн "занга" болон хувирчээ. Сүүлийн жилүүдэд олны хараанд өртөн, сэтгэлд бууж, адил төрлийн үйл хийдэг хүмүүсээсээ гойд ялгаран гуравхан сая хүнтэй Монголд минь үнэхээр л хүний амьдралыг алган дээрээ тавьсан мэт хүүрнэн өгүүлдэг хүн байдаг гэдгийг баталж буй хүн бол "Хөзрийн хатан"-тан юм санжээ. Энэ нэрийдлийг мэргэ төлөг сонирхдог, ийм төрлийн хүмүүсийг зорьж очдог хүмүүс андахгүй мэддэг болсон бололтой. Хар домын үйлээрээ алдартай, бусдын анхаарлыг татахгүй байхгүй байхын аргагүйц энэ эмэгтэйн тухай мэдээлэл эгээтэй л төрийн түшээдээс дутахааргүй зэрэгцэн орших болсон нь сонирхол татмаар биш гэж үү. Гэвч олонд хүрч байгаа мэдээлэл тутмын чухам аль нь үнэн, аль нь худал болохыг "саруул ухаантай" хэн бүхэн ялгах чадвартай. Бид нэг нэгнээ хэмлэсэн, сайн сайхан яваа нэгнээ буруушаасан, сайн үйл хийж байгаа нэгнээ "шоучин" болгон хочилсон, сарвайх чадалтай нэгнээ элдэв үгээр гутаасан "сошиал хүмүүжил"-ээр бойжиж байна. Үүнийг хэн ч үл үгүйсгэнэ. Сэтгүүлч миний бие "Хөзрийн хатан" гэх энэ эмэгтэйг олзуурхан судалж, үнэний учгаас атган хэсэг хугацааг үдсэн нь энэ. Түүний талаар цуурах аядах худал таамаглалуудын цаана хоёр төрлийн хүмүүс нуугдана. Товчхон өгүүлэхэд сайхан сэтгэлт эмэгтэйн өөрийнхөө зүгээс болон өрөөлийн тус дэмээр гэх мэтчилэн нийгмийн эмзэг давхаргын айлуудад уламжлал болгон тусалдаг таван ханат гэр, хоол хүнс, ахуйн хэрэглэл, элдэв хорт өвчинд шаналсан хүмүүст туслах тусламжид  багтаж чадаагүй хүмүүс нэгдүгээрт бичигдэнэ. Энэ нь ч баримттай зүйл. Уг нь буян эзнээ олдог байлтай. Харин дараагийн цуу тараагчид бол мэдээж адил төрлийн мэргэ төлөг тавьдаг "атаач санаа" тээсэн далд эрхэмүүд байдаг байна. Чухам эдгээр хүмүүсийн явцгүй арга барилыг зогсоох гэж хүний нэр төрд халдвал зохих ёсны арга хэмжээг авах хууль хүртэл санаачлагдан хэрэгжиж байгаа нь үнэн. "Хөзрийн хатан" гэх дуулиант нэрээр энэ нийгэмд мөрөө үлдээж, бусдын зовлон энэлэнг далдалж буй нэгэн айлын эзэгтэй, үр хүүхдийнхээ халамжит эх болсон энэ бүсгүйн нуруунд нэмэгдэх тээш болгон "бусдынх" байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ бүхнийг дундлахын төлөө удамшиж ирсэн заншил ёсоор засал номын үйл хийх түүнийг гагцхүү онцгой чадвар, олноос ялгарах ховор хувь тавилан нь тодотгодог юм санж. Гэвч, энэ тодотгол зарим нэгний "ядмаг чадвар"-ыг улам дарж, сошиалын цаанаас худал цуурхал тараах гүтгэлэг доромжлолыг тунхаглах үндэс болжээ. Өөрийн гэсэн зураг, нэргүй сошиал хаяг өнөөдрийн байдлаар олон хүнийг сэтгэл зүйн дарамтад оруулах худал мэдээллийг түгээсээр байгаа нь харамсалтай. Тэдний бичих "жижүүрийн зохион бичлэг"-ийг дунд ангийн хүүхэд ч хараад шоолж инээмээр. Хэрэв та хэн нэгнийг гутаан доромжилж, дайрч давшилсан бүхэнд ямар ч үндэслэл, баримт нотолгоогүйгээр итгэн алга ташигчдын нэг мөн бол өөртөө яг одооноос дүгнэлт хийхэд илүүдэхгүй биз!!! Харин энэ мэт бусармаг үйлдэлд ач холбогдол өгөлгүй, өөрийн үнэн мөрөөр амьдарч байгаа хүмүүний дотоод сэтгэлийн тэвчээрт алга ташилт бэлэглэсүгэй. Хэрвээ та ямар нэгэн шашинд алга хавсран мөргөсөн бол хэзээ ч бүү урвах сэтгэлийг тээгээрэй. Сүсэг бишрэл заримдаа сүүлчийн найдвар болох нь ч бий...

Онцлох мэдээ