...
...

Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс дүүргийнхээ эмнэлгүүдэд тоног төхөөрөмж өглөө

Дэлхий нийтэд Covid-19 цар тахал нүүрлээд буй энэ үед Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссоос дүүргийнхээ эмнэлгүүдэд зарим шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгчээ.

Тодруулбал өнөөдөр буюу дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан тус дүүргийн Онцгой комиссоос дүүргийн Эрүүл мэндийн төвд хамгаалах хувцас 300, нүүрний хаалт 100, амны хаалт 7000, бээлий 2000, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 5, халдваргүйтгэлийн автомакс аппарат 5 ширхгийг өгсөн байна.

Харин Нэгдсэн эмнэлэгтээ дуслын болон тариурын автомат шахуурга тус бүр 5, зөөврийн хүчил төрөгчийн баллон 2, халдваргүйтгэлийн автомакс аппарат 5 ширхгийг өглөө. Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн хамт олон Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үүднээс 2 ортой тусгаарлах тасаг бэлдсэн байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ