...
...

Б.Чулуунцэцэг: Энэ олон зам малчдын амьдралыг сүйтгэж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид шороон замаар нүүрс тээвэрлэхийг эсэргүүцэн, тэмцэж эхэлсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн.

Тус сумын Билгэх багийн иргэдийн мэдээлж буйгаар малчид нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын 50 гаруй авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, зогсоогоод байна. ТВ8 телевизийн "Экологийн цаг" нэвтрүүлгийн сурвалжлах баг энэ сарын 18-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутагт нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын автомашинууд говийн хөрсийг сүйтгэж, хүн, малын амьдрах орчныг үгүй хийж буйг газар дээр нь очиж, сурвалжилсан билээ. Билгэх багийн малчин иргэдийн үгийг сануулан хүргэе.

"Экологийн цаг" нэвтрүүлгийн баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хийсэн сурвалжлагаас

Цогтцэций сумын Билгэх багийн малчин Б.Чулуунцэцэг: Зам замбараагүй болсон

-Бид энэ нүүрс тээвэрлэлтийг эсэргүүцдэг. Жолооч нар хаа дуртай газраараа явж байна. Бэлчээр, усыг сүйтгэж, хог хаяж байна. Хүн, малын уушги тоосоор амьсгалж байна. Мал гаргахад зарим малын гэдэс дотор цээжиндээ наалдсан гарч ирж байгаа. Өмнө нь зүгээр байсан. Тоосжилттой холбоотой болов уу гэж бодож байна. Нүүрсний машин хоёр тийшээ бөөн бөөнөөрөө явж байна. Бид бүхэнтэй хамгийн ойр байдаг хүн багийн засаг дарга  учраас багийн даргадаа л хэлдэг. Хэл ам хийж байгаад маршрут гаргаад зам хуссан ч түүгээрээ явахгүй байна. Дуртай газраараа явж байна. Зам  замбараагүй болсон.

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ