...
...

Т.Ганболд ээжийгээ босгохоор зүтгэж яваа охидод байр авч өгөхөөр боллоо

12 нас гэдэг таны хувьд ямар нас вэ? Магадгүй таны хувьд ээж, аавын халуун хайранд, өлсөж цангахыг мэдэхгүй, бодож санах зүйлгүй, тоглож наадаж явсан үе байх. Харин 12 настай С охин хэвтэрт байдаг ээж болон бяцхан хоёр дүүгээ харж хандан, халамж, хүүхдийн мөнгөөрөө амьжиргаа залгуулж, том хүнээс дутахгүй амьдралаа авч явдаг.

“Том болоод эмч болно” гэж хэлэхдээ нүдэндээ гэгээн мөрөөдлөө гялбуулан ярих тэр бяцхан охиныг хараад өглөө сэрүүлгийн дуугаар залхууран босдог өөрөөсөө ичих шиг болсон юм.

Охины ээж Ц.Наранцэцэг 2012 онд согтуу жолоочийн буруугаас болж автомашины осолд орсон юм.  Осолдсоныхоо дараа нөхөртөө үүрүүлэн, эмчилгээ хийлгэж, ахин хөл дээрээ босож, амьдралын төлөө зүтгэж байсан ч 2016 онд түүний нөхөр нь автомашины ослоор нас баржээ.

Нөхрөө нас барсны дараа гурван үрээ тэжээж, гэдэс цатгалан, дулаан байлгах гэсэн эх хүний аугаа их тэвчээрээр ямар ч ажлыг гололгүй хийх болжээ.

Гэтэл барилгын газар ажиллаж, хүнд зүйл өргөснөөр ослын үеийн гэмтэл нь дахин сэдэрч, суумгай болсон байна. Гэрээс гарах нь битгий хэл алхаж, босож чадахгүй хүнд байдалд орсон түүнийг охид нь асарч тойлсоор өдийг хүрчээ.

Харин саяхан NTV телевизийн хамт олон тэдэнд туслах хандивын аян өрнүүлж эхэлснээр сайхан сэтгэлт хүмүүс халуун сэтгэлээр туслан, өдгөө Ц.Наранцэцэг том охинтойгоо хамт II төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

NTV телевизийн сурвалжилга олон нийтэд хүрсний дараа “Алтан Дорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд сошиал хуудаснаа хүүхдүүдэд туслахаа илэрхийлж байв. Тэгвэл өнөөдөр тэрбээр хэлсэндээ хүрч, хүүхдүүдийн ээжтэй биечлэн очиж уулзан, байр авч өгөхөөр болжээ.

Бяцхан нуруундаа хүнд ачаа үүрч яваа хүүхдүүд дулаан, аюулгүй байранд амьдрах болсонд хүн бүхэн баяртай байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: mazalai.com

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Халуун сэтгэл гарган, тусламжийн гараа сунгасан Ганболд Танд хэсэг иргэдийн талархлыг дамжуулье. Тэтгэврийн ахмадууд бид чадлаарааа 20.000-30.000төгрөг шилжүүлсэн, бизнес эрхэлдэг арай чадалтөй хүмүүс туслаасай гэж залбирч байлаа. Сайн сайхан үйлс тань үргэлж бүтэж байх болтугай!!! Маш их гялайлаа.

  • Алтан дорнод ХХК-н захирал Т.Ганболдод баяр хүргье. Энэ залуу ажилсаг шудрага хүнлэг олон нийтийн сүлжээгээр түүний мэдээлэл цацагдсанаас хойш монголчууд мэддэг болсон. Харин түүний шүүмжилж заль мэх луйварыг нь илчилсэнд хорсож шүүх цагдаа болж байсан хүмүүс хаана байна. Тэд ядарсан хүнд сохор зоос ч гаргахгүйл байгаа биздээ. Ардчлалаар ард түмэнээ луйвардагсад эрх мэдлээр дулдуйдагсад үр удмаараа сайнаа үзэхгүй. Т.Ганболдын үйлс бүтэнээ.Тардайн Ганболдод дахин дахин баяр хүргье.

  • Мундаг.Ажлын амжилт.

  • Mundag zaluu .amjilt husii.

Онцлох мэдээ