...
...

Хамтран амьдрагчаа хүчирхийлсэн хэргээр Б.Төгсбилгүүнийг шүүнэ

Хамтран амьдарч байсан Ж.Одгэрэлийг олон удаагийн үйлдлээр хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдаад буй Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2019.12.11/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс мөрдөн байцаалтын үйл ажиллагаа, нотлох баримт хангагдсан гэж үзэж, гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг ирэх долоо хоногт хийхээр товложээ. Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийг энэ сарын 19-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр боллоо. 

Хохирогч Ж.Одгэрэл нь шүүгдэгч Б.Төгсбилгүүнтэй хамтран амьдарч эхэлснээсээ хойш хүчирхийлэлд өртөж, хоёр ч удаа үр зулбахад Б.Төгсбилгүүн болон түүний эгч, ойрын хамаатнууд нөлөөлсөн гэх гомдлыг хуулийн байгууллагад гаргасан юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Яг үнэндээ энэ эмэгтэйг анх их өрөвдөж байлаа.Харин одоо бол энэ бүсгүйн сэтгэцэд санаа зовох болсон.Тийм ч бас доожоогүй хүнд дээрэлхүүлээд байхаар эмэгтэй биш бна лээ.Хэл амтай хэлж ярьж байгаа нь жоохон аймар л юм бна лээ.Хуулийн байгууллага анхаарна биз дэ.Хэн чанга дуугарч байгаа бус хэн нь үнэн бас худал ярьж байгааг эрр биш мэдэх байлгүй дээ.

Онцлох мэдээ