...
...

ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Өнөөдөр 2019.11.18. Энэ оны 322 дахь өдөр. Он дуусахад 43 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 02 минутад мандлаа.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -26 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гайтид Армийн өдөр бол Латви, Мороккод Тусгаар тогтнолын, Оманд Үндэсний баярын өдөр юм.

Энэ өдөр Их Британийн поп дуучин, телевизийн хөтлөгч Ким Уайлд, БНХАУ-ын Ерөнхий сайд асан Зян Ихуа, Данийн хөл бөмбөгч, хаалгач Петер Шмейхель, Америкийн кино жүжигчин Оуэн Уилсон, Австралийн жүжигчин, модель Пита Уилсон, Оросын жүжигчин Эмилия Спивак зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1928 оны энэ өдөр Нью-Йоркт Микки Маустай анхны дуутай хүүхэлдэйн кино болох “Steamboat Willie” нээлтээ хийж байв.

1962 оны энэ өдөр Оросын “Шинэ ертөнц” сэтгүүл алдарт А. Солженицыний “Иван Денисовичийн нэг өдөр” туужийг хэвлэжээ.

1954 оны энэ өдөр Египетэд генерал Насер Төрийн тэргүүн болж байв.

1989 оны энэ өдөр Чехословакт “хамба хилэн” хувьсгал эхэлжээ.

Энэ өдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Өнөөдөр нохой, хонь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Хол газар явах бол урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ