...
...

Ажил олоход хүндрэлтэй хэвээр байна

Эдийн засгийн байдлаас ихээхэн хамаардаг нэг чухал үзүүлэлт бол ажил эрхлэлт байдаг. 2010-2015 онд ажилгүйдлийн түвшин дунджаар 7.9%, ажиллах хүчний оролцооны түвшин дунджаар 62.4% байжээ. Тэгвэл энэ оны хоёрдугаар улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 10.1% (жилийн өмнөхөөс 2.6 пунктээр өндөр), ажиллах хүчний оролцооны түвшин 60.8% (0.2 пунктээр бага) байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо ба бүртгэлтэй ажилгүй иргэдээс ажилд орсон хүний тоог харвал 2013 оны дөрөвдүгээр сараас хойш эрс өөрчлөлт гарч, зөрүү огцом өссөн байдаг. Харин 2017 оноос зөрүү нь багасах хандлагатай болжээ.

2019 оны 9 сарын байдлаар 7281 хүн шинээр бүртгүүлж, 2439 бүртгэлтэй ажилгүй хүн ажилд оржээ. Үүнээс үзэхэд иргэдэд ажил олоход хүндрэлтэй хэвээр байна. 

2019 оны есдүгээр сарын байдлаар аж үйлдвэрийн салбарт 77629 хүн ажиллаж байна. Уул уурхайн салбар, боловсруулах салбар болон цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл болон усан хангамжийн салбарт ажиллагсдын тоо өмнөх оны мөн үетэй  харьцуулахад  өсжээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ