...
...

Баавгайд бариулсан япон зурагчины үнэн түүх

Энэ үйл явдал 1996 онд Өмнөд Камчаткад болсон байна. Камчаткыг тодорхойлдог зүйлсийн нэг нь баавгай болохыг та бүхэн мэднэ шүү дээ. Тухайн үед энэ газар 5 хүнтэй гэрэл зургийн багийнхан очсон байна. Тэд Камчаткын баавгайн талаар баримтат кино хийхээр ийнхүү цугласан аж.

Багийнхан биедээ ямар нэгэн хүйтэн зэвсэггүй байсан байна. Газар дээрээ дөнгөж ирмэгч Мичио аварга баавгайг олж харсан бөгөөд баавгай нь хүн хараад зугатахгүй, үргэлжлүүлэн загасчилсаар л байсан гэнэ. Тиймээс тэрээр баавгайн зургийг илүү ойр авах боломжтой болж байсан юм. Ингээд хоёр хоногийн дараа багийн нэг гишүүн болох Игорь баавгайн мөрийг зогсоол дээр харсан байна. Үүнээс харахад баавгай ч гэсэн Мичиогийн араас дагаж байгаа болох нь тогтоогдсон бөгөөд Мичиод болгоомжтой байхыг сануулсан аж. Мичиогийн ажлыг ажиглаж суусан хөтөч баавгайг Мичиод нэлээд дургүй байгааг харж гэрэл зурагчинд байшинд унтах саналыг тавьсан ч тэрээр эрс татгалзаж, байшингийн цонхон дор байх майхандаа унтахаар болжээ. Шөнө нь баавгай Мичиогийн толгой руу цохиж, майханд гарсан нүхээр нь түүнийг чирэн зугтсан аж.

Сандарсан багийнхан тусламж дуудсан бөгөөд аврах багийнхан ирж модны хажууд буй нэгэн баавгайг буудан хороосон байна. Харин дараа нь баавгайн гэдсийг задлан үзэхэд Мичиогийн гарны яс олдсон гэнэ. Ингээд нэгэн алдарт гэрэл зурагчин хүү, эхнэр болон гайхалтай гэрэл зургуудаа орхин энэ хорвоогоос халин оджээ.

Зурагчинг өнгөрсөний дараа, интернэт ертөнцөд олон хуурамч зураг тарж, түүнийг сүүлийн мөчид энэ зургийг дарсан мэтээр сенсаац гарч байсан юм. Мичио Хошино энэ зургийг дараагүй ч, тэр ажлынхаа төлөө эцсийн мөч хүртэл зүтгэж байсан, зоригтой эр юм.

Мичиогийн гэгээн дурсгалд зориулж түүний нас барсан газар хөшөө босгожээ.

Түүний сүүлчийн авсан болон алдартай зурагнуудаас

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ