...
...

УЛААНБААТАР ХОТ:Халж 29-31 градус дулаан байна

2019 оны 06 дугаар сарын 20-ны 08-20 цаг хүртэл

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүснэ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хална.

2019 оны 06 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дорнод Монголын талаар 31-36 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Халж 29-31 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ