...
...

Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэд шалгарчээ

Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр 20 аж ахуйн нэгж, зургаан иргэн тодорч шагналыг нь гардуулжээ.

Монгол Улсад 191 мянга гаруй татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байдгаас 100 мянга гаруй нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж, нийслэлийн төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг  аж.

Татвар төлөгчдийн өдрүүд жил бүрийн тавдугаар сард зохион байгуулагддаг бөгөөд энэ үеэр шилдэг татвар төлөгчдийг тодруулдаг уламжлалтай.

Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн санхүү төрийн сангийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар оролцож, шилдэг татвар төлөгчдөд шагнал гардууллаа.

Шилдэг татвар төлөгч иргэнээр Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Л.Болдхуяг, Т.Баясгалан, Л. Очин Сүрэн, Б.Чинбат нар шалгарчээ.

Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуй нэгжээр дараах 20 байгууллага шалгарлаа

1.Жэйкобс инжэ Жэйкобс инжнэринг ХХК

2."Жи Си Ар монголиа’ ХХК

3.’НБИК" ХХК

4."Спэйшлайззд Карьер консалтинг" ХХК

5."Талх Чихэр" ХХК

6.Интэрнэйншл медикал Сентер ХХК

7.“Премиум конкрит” ХХК

8."Мөнххада" ХХК

9."Милко" ХХК

10.Нормет Монголиа ХХК

11.Медика монголиа ХХК

12."АОДЭ" ХХК

13."Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс ХХК

14."Монголиан транс ложистик" ХХК

15."Эм Эм Эс инженеринг" ХХК

16."Монголын ипотекийн корпорац ОССК" ХХК

17.Энержи Интернэншл ХХК

18.Монгол эм импекс концерн ХК

19."Замайн сервисиз"

20." Камминс монголиа инвенстмэнт" ХХК

Уламжлал  20 дахь жилдээ “Татвар- Хөгжлийн үндэс” уриан дор орон даяар зохион байгуулж, ийнхүү шилдгүүдээ шалгарууллаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ